Орон нутгийн сэтгүүлчид Өмнөговьд чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 10:07:29

МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбараас зохион байгуулж буй “Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт зөвлөлгөөн 4 дүгээр сарын 14,15-нд Даланзадгад хотод болох гэж байна.

Өмнөговь аймгийн ЗДТГазар хамтран зохион байгуулах тус арга хэмжээнд 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид оролцох юм.

Энэхүү зөвлөлгөөнөөр хэвлэл мэдээллийн байгууллага төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад тулгамдаж буй асуудлуудболон хэрхэн хамтран ажиллаж болох талаар ярилцөх бөгөөд энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудад хамаатай хууль тогтоомжуудын талаар ч мөн ярилцах ажээ. Тус зөвлөлгөөнд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, ОНХМХ-ийн тэргүүн С.Шаравдорж , Глоб интернейшнэл төв ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн зэрэг холбогдох албаны хүмүүс ирэж ажээ.

Өмнөговь аймагт чуулсан орон нутгийн сэтгүүлчид дэлхийд монголын говийг дуурсгах болсон Оюутолгойн уурхайтай мөн танилцах юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Related news