Хамгийн өндөр настантай өрхөд гэр өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн мянгат малчин Б.Дашдаваа ахмад настан өрх толгойлсон эмэгтэй Д.Зандмаад иж бүрэн гэр олгожээ. Оршин суух газрын зѳвшѳѳрлийг сумын ЗДТГ-аас шийдвэрлэхээр болсон байна.
Энэ айлд хамгийн ахмад настан 99 настай О.Цэрэнпагма, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Хишигдорж нар амьдардаг. Малчин Б.Дашдаваа, И.Энхтуяа нар амьдралын боломж муутай өрхийг сонгон буянтай үйлс санаачилсанд сумын иргэд талархал дэвшүүлжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days