“Араатны хаан арслан” киноны дууг Бейонсе дуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС. /AP/. “Disney” компанийн “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэ хувилбарын дууг Америкийн нэрт
дуучин Бейонсе дуулжээ.
“Spirit” хэмээх нэртэй дуу мягмар гарагт олны
хүртээл болсон бөгөөд кинон дээр “Нала”-гийн чухал хэсэг гарах үед эгшиглэх ажээ.
“Араатны хаан арслан” кино долдугаар сарын 18-нд кино театруудад нээлтээ хийнэ.
Үүний зэрэгцээ “Араатны хаан арслан: Бэлэг” хэмээх цомгийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цомгийн цахим хувилбар долдугаар сарын 11-нд, биет хувилбар долдугаар сарын 19-нд худалдаанд гарах ажээ.
Ташрамд дурдахад, "Симба"-гийн дүрд жүжигчин Дональд Гловер, “Нала”-гийн дүрд Бейонсе, "Муфаса"-гийн дүрд жүжигчин Жеймс Эрл Жонс нар тус тус дуу оруулжээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
12 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days