МАН-ын бүлгийн гишүүд Эрүүл мэндийн сайдын асуудлаар албан бичиг хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-01 13:39:36

УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудлыг нэн даруй УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүлжээ. 

Уг албан бичигт "Эрүүл мэндийн салбар эзэнгүйрч байх хооронд 2010 оноос хойш манай улсад бүртгэгдээгүй байсан улаанбурхан өвчний тохиолдол илэрч, зөвхөн энэ онд 9000 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа алдаа дутагдал нь удирдлага зохион байгуулалттай холбоотой, Засгийн газрын хариуцах асуудал бөгөөд дээрх өвчлөлийг таслан зогсоох, хүний амь насыг дахин хохироохгүй байх тал дээр яаралтай арга хэмжээ авах, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг монгол хүн” зорилтынхоо хэрэгжилтийг ард иргэддээ тайлагнахыг шаардаж байна. Эрүүл мэндийн сайдын томилгооны асуудлыг нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж байна" гэжээ.

Н.Туяа

Related news