Хийн дасгалын төрөлд Дорноговийн тамирчид манлайлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-14 15:16:37

Дорноговь /МОНЦАМЭ/. Тав дахь удаагийн “Эрээн-Замын-Үүдийн бүх нийтийн иргэдийн бие чийрэгжүүлэх” тэмцээн БНХАУ-ын Эрээн хотод болж байна

Тус тэмцээнд хоёр улсын 320 тамирчин оролцож буйгаас Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд зэрэг сумаас 29 тамирчин найман төрлийн спортоор өрсөлдөж буй.

Спортын арга хэмжээний хийн дасгалын тѳрѳлд Дорноговь аймгийн Хийн дасгалын холбооны баг тамирчид анх удаагаа амжилттай оролцож багаараа алтан медаль, ганцаарчилсан тѳрѳлд багийн гишүүн аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч П.Нямгарав мѳнгѳ, хийн дасгалын сургагч багш Ч.Наранцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ.

 

Related news