Шинэ орон сууцны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-06-10 16:04:57

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 240 айлын орон сууцны шав тавих ёслол 06 дугаар сарын 09-нд боллоо.

УИХ-гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар эхэлсэн дээрх орон сууцны барилгын ажлыг “Гантулга Трейд” ХХК гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээлжээ.

Шав тавих ёслолын арга хэмжээнд УИХ гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Говьсүмбэр  аймгийн засаг дарга Г.Батсуурь болон бусад албаны төлөөлөл, нутгийн иргэд оролцов.  

Related news