Сонгуулийн ажилтнуудын сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСонгуулийн мэдээллийн санд бүртгэгдэх ажилчдын сургалт Төв аймгаас эхэлжээ.
Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгохоор болсон.
Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо сургалтыг 21 аймаг, нийслэл түүний 9 дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна.
Н.Туяа