Хүнсний ногооны тариалалт эхлэл төдий байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр
энэ хавар 360 га талбайд төмс, 166 га талбайд хүнсний ногоо тариалахаар төлөвлөлөөд
байна. Төмсний үр 101 га талбайд суулгаж, Бугат, Хангал суманд тариалалт дуусах
дөхөж байна. Харин хүнсний ногооны тариалалт эхлэл төдий 2,8 хувьтай байгаа
талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Булган, Тэшиг, Хангал, Сэлэнгэ суманд
хүнсний ногоогоо тариалж эхэлж байна.
Тус аймгийн хувьд хураан авсан ургацаар тооцоход төмсний хэрэгцээгээ
100, хүнсний ногоог 20,7, жимс, жимсгэний 0,6 хувийг дотоодын
үйлдвэрлэлээр хангаж байгаа юм.
Related news

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days