Малчид уул уурхайн салбарынхнаас нөхөн сэргээлт хийхийг хүсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн
Бүрэгхангай сумын 3-р багийн малчид уул
уурхайн аж ахуйн нэгжүүдийг олборлолт хийсэн газар нутагтаа нөхөн сэргээлт
хийхийг хүслээ.
Малчид
байгаль орчны болон ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах,
хяналт шалгалтыг чангатгах хүсэлтийг аймгийн ИТХ-аас зохион байгуулсан “Хурлын
өдрүүд” арга хэмжээний үеэр тавилаа. Тус багийн Туул гол дагуух зарим нутагт
уул уурхайн үйл ажиллагааны улмаас малын бэлчээр багасан, ундны ус хомсдож, газар
нутгийг ухаад орхиж байгаа талаар малчид өгүүлж байна.
Аймгийн
хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 71 аж ахуйн нэгж 35.6
мянган га, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 47 аж ахуйн
нэгж 139.7 га талбай эзэмшиж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Мөн орон нутгийн буюу Бүрэгхангай сумын иргэдийн бичил уурхай
эрхлэлтийг дэмжиж аймгийн ИТХ-аар 192,24 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Ашигт малтмал
газрын тосны газраас 116.4 га талбайд олборлолт хийхийг зөвшөөрч дүгнэлт ирүүлжээ.
Тус суманд бичил уурхайн чиглэлээр 26 нөхөрлөлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
олгосон байна.
Related news


