13209 хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. “Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт” энэ сарын 15-ны өдрөөс эхэллээ. Нэмэлт дархлаажуулалтад 10-18 насны 13209 хүүхдийг хамруулах аж.
10 хоногийн хугацаанд үргэлжлэх нэмэлт дархлаажуулалтыг хугацаанд нь амжуулахаар байнгын 8 цэг, явуулын болон түр 31 цэгээр үйлчлэх юм.
Дархлаажуулалтын ажлын хүрээнд
өрх, сумдын эрүүл мэндийн төвүүдийн дарга, эмч, вакцинатор сувилагч 24 хүнийг
сургалтад хамруулж, мэргэшүүлсэн байна.