“Консонанс” хамтлагийн анхны бие даасан сонгодог тоглолт өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-26 14:57:06

Сонгодог тоглолт УДБЭТ-ын дэргэдэх “Консонанс” хамтлагийн “Consonance Crossover” сонгодог тоглолт өнөөдөр үзэгчдийн хүртээл болно.

 А.Наранбаатар, Э.Отгонбат, Г.Дашчанрав нарын гурван гишүүнтэй тус хамтлагийн анхны бие даасан энэхүү тоглолтод хамтлагийн “кроссовер” урсгалаар туурвисан 20 бүтээл олны сонорт хүрэх юм. Кроссовер урсгалын онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементийг поп дуунд,  поп дууны элементийг сонгодог дуунд оруулах зэргээр поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулдаг байна.

Тоглолтын найруулагчаар МУУГЗ Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Италийн Роберто Салвалаио нар ажиллаж байна. Мөн тус театрын балетын жүжигчид, цэнгээнт бүжгийн "Moon dance" хамтлаг оролцоно.

Энэхүү сонгодог тоглолтыг өнөөдөр болон маргааш орой 18.00 цагт УДБЭТ-ын тайзнаас тольдох боломжтой.

Ж.Болор

 

Related news