Цаг агаарт зориудаар нөлөөлж цас орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ус, цаг уур орчны
шинжилгээний төвийн экспедиц
өнгөрсөн шөнө дундаас
хойно Сайхан сумын нутагт цаг агаарт зориудаар
нөлөөлж хур тунадас оруулах ажил хийжээ.
Цаг агаарт нөлөөлсний үр дүнд Рашаантаас бусад нутгаар 0.3-7.0 мм хур тунадас орлоо гэж аймгийн Ус цаг уур,
орчны шинжилгээний төв мэдээллээ.
Өнөөдөрийн байдлаар цаг уурын ажиглалтын талбай дээрх цасны
зузаан Баян-Агт суманд 7, Бугат суманд 6, Булган, Сайхан суманд 3 см байсан байна. Харин Баяннуур, Тэшиг суманд 1 см хүрэхгүй
цастай байжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days