"Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүрийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-03-22 15:39:23

Төв аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдааныг 7 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

Уралдааныг энэ сарын 25-наас 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хот болон Төв аймагт гурван үе шаттай явуулж, шалгарсан жүжигчид УДБЭТ-т “Учиртай гурван толгой” дуурьт тоглох аж. Энэ сарын 30-31-ний өдөр болох уг тоглолтын үеэр эцсийн шатны шалгаруулалт явуулж, шагнал гардуулах юм байна. 

Уралдаанд Ховд, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Төв зэрэг төв орон нутгийн мэргэжлийн теарт чуулгуудын болон ОХУ-ын Буриад улсын дуурийн эрдмийн театрын дуучид, мэргэжлийн их дээд сургуулиудын 3,4 дүгээр дамжааны оюутнууд гээд нийт 60 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн байна. Үүнээс Юндэнд 25, Балганд 12, Нансалмаад 13, Хоролмаад 13 уран бүтээлч авьяас билгээ сорих аж. 

Харин шагналтнуудын гала тоглолт ирэх сарын 1-нд Төв аймгийн Монгол туургатан театрт болно.

С.Сайнзаяа

Related news