Бетховены алдарт 8 дугаар симфони Монголын анх удаа эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-03-22 12:55:26

Монголын тайзнаа анх удаа эрх чөлөөний дууч хэмээн алдаршсан агуу их хөгжмийн зохиолч Бетховены 8 дугаар симфони эгшиглэхэд бэлэн болжээ.

Хүн төрөлхтөний бүтээсэн оюуны гайхамшигт өв болох сонгодог хөгжмийг Монголчууддаа таниулах, сонгодог хөгжмийн гайхамшгийг өнөөгийн залууст мэдрүүлэх, сурталчлах зорилгоор Улсын Филармони “Л.В.Бетховений бүтээлүүд” концертыг энэ сарын 25-нд буюу ирэх баасан гарагт Улсын филармонийн тайзнаа тоглоно.

Хүн төрөлхтөнд хэдэн зууны турш уярал, ухаарлыг мэдрүүлж, сэтгэлийн гүнд нэвтэрсэн мөнхийн дуулал болсон түүний сонгодог бүтээлүүд Монголын тайзнаа амилж, дуу хөгжимд дуртай бидний сонорыг мялаахаар манай уран бүтээлчид хичээн ажиллаж байна.

Тус тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, хөтлөгч, тайлбарлагчаар урлаг судлаач Х.Ариунаа оролцох юм.

Д.Өлзий

Related news