Төрөх эмнэлэгт 36 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-02 10:28:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж байна. Тэрээр удахгүй ашиглалтад орох аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.

Тодруулбал, тэргэнцэр 10 ширхэг, гар ажиллагаатай эмнэлгийн ор 10 ширхэг, эмнэлгийн орны гудас 10 ширхэг, төрөх ор, хүүхдийн үзлэгийн ор, сувилагчийн тэрэг, цусны даралт хэмжигч зэрэг 10 гаруй нэр төрлийн 60 орчим ширхэг нийт 36 сая төгрөгийн өртөгтэй техник, тоног төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн хамт олонд гардуулав.

Шинэ Төрөх эмнэлэг нь 50 ортой бөгөөд Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан ажБарилгын ажил 2018 оны 8 дугаар сараас эхэлж 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар бүрэн дуусжээ. Одоогоор цахилгаан шатны ажил хүлээгдэж байгаа мэдээллийг ЭМГ-ын удирдлагуудаас өгч байна 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цахилгаан шатны ажлыг яаралтай дуусгахад анхаарч ажиллахыг хүслээ.

Related news