"Чингис мастер кросс" бартаат замын уралдааны аваргаар Х.Улам-Өрнөх тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-19 11:58:33
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын авто мастеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Чингис мастер кросс-2019" уралдаан 21 дэх жилдээ амжилттай болж тэмцээнд 39 тамирчин оролцжээ. Тус тэмцээнийг дээд болон доод гэсэн 2 ангиллаар явуулж, дээд ангиллын аваргаар 35 дугаартай Спортын мастер, ТV-5 телевиз, Батжандаг компанийн тамирчин Х.Улам-Өрнөх тодорлоо.

“Чингис мастер кросс” уралдаанд Монголын мастер кросс ангиллын 38 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцсон байнаТамирчид урьдчилсан 4 гараанд өрсөлдөж гараа бүрээс 3 тамирчин хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон аж. Хагас шигшээ 2 гараа явж финалд 12 тамирчин хурд хүчээ сорьсоноос "Чингис мастер кросс-2019" уралдааны аваргаар 35 дугаартай Спортын мастер, ТV-5 телевиз, Батжандаг компанийн тамирчин тамирчин Х.Улам-Өрнөх түрүүлж хоёр сая төгрөг, цомын эзэн болов.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” компани  ажилласан бол дэмжигч байгууллагаар аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, “Залуучууд” театр хамтран ажиллалаа.

 

Related news