Тэмээн пологоор хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-19 20:39:04

Гуравдугаар сарын 06-07-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон “Монгол тэмээ-999” наадмын “Тэмээн поло- 2016” улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Хоёр дулаан баг” хүрэл медаль хүртлээ.

 Х.Эрдэнэдалай ахлагчтай тус багийн довтлогчоор Ч.Энхжаргал, хамгаалагчаар Х.Мөнхбат, хаалгачаар Ц.Ууганбаяр, холбогчоор У.Отгонсүх нар өрсөлдсөн юм.

 “Хоёр дулаан” баг нь тэмээн пологийн 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медаль, “Эжий говь” цомын эзэн, 2015 оны үндэсний спортын  V их наадмын хүрэл медалийг тус тус хүртэж байсан билээ.

 Даланзадгад хотноо болсон тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг болон Өвөр Монголын өөртөө засах орноос ирсэн нийт 19 баг оролцжээ. ‪

Х.Эрдэнэбулган

Related news