Арваад мянган мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-19 20:28:34

Өнгөрөгч өвөл Дорноговь аймгийн  Дэлгэрэх суманд  олон удаагийн давталттай цас  орж хүйтэрснээс цагаан зуд болж нийт малын 60-70 хувь нь бусад аймаг сумын нутагт отроор өвөлжсөн.

Харин  хахир өвөл ард үлдэж  отрын малчид нутагтаа бүрэн ирээд байна.Хойд зүг буюу Хэнтий нутгийг зорьсон малчдын ихэнх нь малаа онд тавтай оруулсан бол урд зүг Өргөн,Эрдэнэ сумыг зорьсон  малчдын адуу, үхэр, ямаа нэлээд хорогдсон аж.

Тус сум 2015 оны жилийн эцсийн байдлаар 186 мянган толгой мал тоолуулсан юм.  Аймгийн Онцгой комиссоос Дэлгэрэх суманд 400 боодол өвс үнэгүй олгох, 200 ширхэг шуудай хивгийг тавин хувь хямдруулж олгохоор болсон байна.   

Х.Эрдэнэбулган

Related news