Шилдэг сууц өмчлөгчдийн холбоог шалгаруулахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас шилдэг сууц өмчлөгчдийн холбоог шалгаруулж урамшуулахаар болжээ.
Тус суманд таван сууц өмчлөгчдийн холбоо ажилладаг бөгөөд зарим нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, иргэдийн эрх ашгийг хохироодог асуудал гардаг байна.
Тиймээс сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, оршин суугчдын тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор дээрх уралдааныг зарласан аж.
Мөн "Багийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрээнд багийн ажлын алба, "Тохижилт-Сайншанд" хот тохижилтын газар, сууц өмчлөгчдийн холбоодын уялдаа холбоог сайжруулах, ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг гаргаж холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоог жилийн эцэст шалгаруулж урамшуулна.