“Цэргийн бодол” тоглолт өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-18 14:54:02

“Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтоо хийсэн бол Монгол цэргийн өдрөөр эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” тоглолтоо толилуулна.

Тус хамтлагийн 600 үзэгчид зориулсан энэхүү “VIP” тоглолт  өнөөдөр 20.00 цагаас “Castle” клубт болох юм.

Тоглолтод тус хамтлагийн “Би аавтай хүн”, “Аавдаа би хайртай”, “Эх орон” зэрэг үе үеийн хит дуунууд эгшиглэнэ. Тоглолтын тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамаарч 30-50 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Дашрамд сонирхуулахад, “Цэргийн бодол” дуу нь 1977 оноос хойш өдгөө 40 шахам жилийн хугацаанд Монгол эрчүүдийн сүлд дуу болон эгшиглэсээр дурсамжаар нь аялуулсаар байгаа билээ.

Ж.Болор

Related news