Нийгмийн сэтгэл зүйчийг орон нутагт бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2019 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласны дагуу аймагтаа нийгмийн сэтгэл зүйчийг бэлтгэж эхэлжээ.
Боловсрол сэтгэл судлалын академитай хамтарсан нийгмийн сэтгэл судлаач мэргэжлээр ромбо, дипломтой мэргэжилтэн бэлтгэх сургалт гуравдугаар сарын 04-нд эхэлсэн бөгөөд орон нутгаас 50 гаруй иргэн хамрагдаж буй.
Суралцагчид ирэх долдугаар сард мэргэшүүлэх дипломтой төгсөнө. Мөн "Улаанбаатар Эрдэм-Оюу" их сургуулийн сэтгэл судлалын магистрын ангид элсэн суралцах боломжтой.
Дорноговийн нутгаар мянганы замын
450 орчим км авто зам болон төмөр зам дайрдаг бөгөөд уул
уурхай, ашигт малтмалын салбар эрчимтэй хөгжиж буй энэ нутагт архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл
гардаг байна. Мөн архины хамааралтай 300 гаруй өрх айл байдаг аж.