“Single ladies-4” киноны зохиолыг бичиж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-05 20:20:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа /Эмүжин/ жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан  “Single ladies-4” киноны зохиолыг бичиж байна. 2020 оны хоёрдугаар сарын 2-нд киног нээх хуваарьтай байгаа тул шахуу ажиллах шаардлагатай болжээ. 

Жүжигчин Г.Ундармаагийн “U Film” кино компанийн уран бүтээл болох “Single ladies” романтик инээдмийн кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан билээ.

Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны гурван анги үзэгчдийн сонирхлыг ихэд татсан билээ.

Дашрамд сонирхуулахад, “Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн юм байна.

Related news