ОХУ-ын алтны үйлдвэрлэл өнгөрсөн онд өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. 2018 онд ОХУ-ын алт угаах үйлдвэрүүд 314.42 тонн алт үйлдвэрлэсэн тухай тус улсын Сангийн яамны баримт бичигт дурджээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 2.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд алтны олборлолтын хэмжээ 4.1 хувиар өсөж, 264.41 тоннд хүрсэн бол цэргийн болон бусад цахилгаан тоног төхөөрөмжөөс гарган авдаг алтны үйлдвэрлэл 5.6 хувиар буурч, 34.57 тонн болсон байна. Полиметаллик хүдрээс 15.44 тонн алт олборлосон нь 5.9 хувиар буурсан үзүүлэлт аж.
Харин тус улсын мөнгөний үйлдвэрлэл өнгөрсөн онд 7.2 хувиар өсөж, 1119.95 тоннд хүрчээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days