Өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарийг уртасгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-19 13:42:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Томуу болон томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд нэмэгдэж буйтай холбогдуулан Сайншанд сумын өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдээр өглөөний 10.00 цагаас үдээс хойш 16.00 цаг хүртэл ажиллаж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 30 ортой ч  нэмэлтээр 20 орыг суурилуулж 39 хүүхэд хэвтэн эмчлүүлж ачаалал ихтэй ажиллаж байгаа тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Дорноговь аймаг томуу, томуу төст өвчний дэгдэлтээр 10.000 хүнд 18 тохиолдол илэрч байгаа нь бусад аймгуудаас эхний байрт бичигдэж буй. 

Эмчийн хэлж буйгаар томуу томуу төст өвчнийг 200 гаруй төрлийн вирүс үүсгэдэг төдийгүй вирүсын онцлогоос шалтгаалж тухайн хүний өвчлөл янз бүр байдаг аж.

Related news