Хөвсгөл аймгийн АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОрон нутаг дахь Ардчилсан намын Удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр Хөвсгөл аймагт үргэлжиллээ.
Зөвлөгөөнд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа, М.Батчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Мөн аймаг, сумын анхан дунд шатны намын удирдлагууд оролцож санал солилцсон байна.
АН-ын генсек Л.Эрхэмбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ "Хөвсгөл аймгийн АН-д нэг том боломж байгаа. Учир нь хөвсгөлчүүд ардчиллыг эхлүүлж байсан ардчилсан үзэлтэй хүмүүс. Тиймээс тэд АН-д итгэл хүлээлгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Мөн зөвлөгөөний үеэр шинэчлэн батлагдсан Сонгуулийн хуулийн талаар намын анхан, дунд шатны удирдах ажилтнууд мэдээлэл өгч, УИХ дахь АН-ын бүлгийн болон УИХ, Байнгын хороодоор хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулан санал бодлыг нь сонссон байна.
АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрөгч долоо хоногт Булган, Орхон аймагт тус тус болсон юм.
Н.Туяа