"Бийрийн мэлмий" үзэсгэлэн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул
/МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн “Оюуны
ирээдүй цогцолбор сургууль”-ийн "Бийрээр урлахуй" дугуйлангийн
сурагч Э.Мөнхнасан, Б.Үлэмж нар хамтран "Бийрийн мэлмий"
үзэсгэлэн амжилттай зохион байгууллаа.
“Бийрээр урлахуй” үзэсгэлэнд Дархан-Уул аймгийн төдийгүй олонд танигдсан эрхмүүдийн намтрыг уран бичих, хөрөг зураг зурах, Монголын орчин цагийн уран зохиолын сор болсон бүтээлүүдээс бичиж дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн хүрээнд сурагчдын
санаачлагаар "Хандивын аян" өрнүүлсэн аж. Шууд
хандив авахаасаа илүү хүүхэд
багачуудын сонирхсон зүйл, нэр, дурсгалын үг зэргийг бичиж үйлчилжээ.
Хандивын аяны хүрээнд
цугласан мөнгөөрөө сургуулийнхаа амьдралын боломж доогуур бяцхан дүү нартаа хичээлийн
хэрэгслийн багцыг бэлэг болгон барьжээ.
Бусдаас
болон томчуудаас заавал хандив тусламж авах бус өөрсдийн боломжоороо аливааг
санаачлан үе тэнгийнхэн болон дүү нартаа тусалж болдгийн нэгэн жишээг харуулж
чадсан гэж тус сургуулийн нийгмийн ажилтан Э.Мөнгөнтуяа онцолж байлаа.
Э.Мөнхнасан, Б.Үлэмж нар нь
бийрэн бичлэгээр хичээллээд 2 жил гаруй болж байгаа аж. Дунд ангийн сурагчид
ийнхүү сургуульдаа төдийгүй үе тэнгийнхэндээ үлгэр дууриал болж өөрсдийн бүтээлээ
дэлгэн харуулахын зэрэгцээ бусдад туслах аяныг амжилттай өрнүүллээ.