Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 51,6 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Улс даяар 2019 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэл үргэлжилж буй энэ үед Дорноговь аймгийн төв Сайншанд суманд нэг дүгээр сарын 09-ний байдлаар шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэгчдийн тоо 51,6 хувьтай байна.
Нийт 25 мянга орчим хүн амтай тус суманд харьяат цэргийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх иргэн харьяа багийн Ажлын албандаа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, хэрэв цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 хэмжээтэй цээж зураг хоёр ширхэг, 5000 төгрөгийн хамт авчрах ёстой. Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны дээд хязгаар дээд офицер генерал- 65, ахлах офицер -60 нас, дунд офицер -55 на, эмэгтэй офицер ахлагч болон байлдагч түрүүч иргэн -50 нас хүртэл гэж заасан аж.
Мөн
Зөрчлийн хуулийн дагуу бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 нэгж буюу 100 мянган
төгрөгөөр торгох хуулийн заалттай тул иргэдийг иргэний үүргээ ухамсарлаж
цэргийн бүртгэлээ хийлгэхийг сумын ЗДТГ-аас уриалж, бас анхааруулж байна.