“Лир ван” жүжгийг тайзнаа дахин амилуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-07 13:55:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн Саран хөхөө театр 2019 оны үзвэрийн нээлтээ “Шилдэг бүтээл-2018” улсын уралдааны зүүн бүсийн шалгаруулалтын гран при хүртсэн Уильям Шекспирийн зохиол “Лир ван” жүжгээр эхлэхээр боллоо.

Дорноговь аймагт  өнгөрөгч оны 11 дүгээр сарын 05-наас 08-нд болсон орон нутгийн театруудыг сурталчлах, үйл ажиллагааг дэмжих, драмын жүжигчдийн чадварыг сорьсон бүсийн шалгаруулалтад Өмнөгөвь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн театрын уран бүтээлчид оролцоход Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид  “Лир ван” жүжгээр шалгарч “Гранпри” цом, өргөмжлөл,  таван сая төгрөгийг гардсан юм.

Тус театрын дарга МУУГЗ. Ч.Пүрэвдоржийн найруулга “Лир ван” эмгэнэлт драмын жүжгийг  энэ оны нэгдүгээр сарын 10,11,12-нд 19:00 цагаас ердөө гурван удаа Саранхөхөө театрын тайзнаа говийн үзэгчиддээ зориулан амилуулна.

Related news