Хоёр дахь жилдээ хоёр саяас дээш толгой мал тоолууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-02 15:53:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2.147.2 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 7.3 хувь буюу 145.5 мянган толгойгоор өссөн байна.

Жил бүрийн эцсийн мал тооллогын дүнг харахад аймаг байгуулагдсан 1931 оноос хойш нэг саяас дээш мал тоолуулсан 25 дахь жил, хоёр саяас дээш мал тоолуулсан хоёр дахь жил болж байгаа талаар аймгийн Статистикийн хэлтэс мэдээлэв.

Сүргийн бүтцийг үзвэл  42.8 мянган тэмээ, 139.9 мянган адуу, 80.5 мянган үхэр, 925.8 мянган хонь, 958.2 мянган ямаа буй. Мөн адууны эзлэх хувь 0.1 пунктээр буурч, үхэр, хонины эзлэх хувь 0.1 пунктээр нэмэгдсэн бол тэмээ, ямааны эзлэх хувь өмнө оныхтой адил буй. Харин  тэмээн сүргийн тоогоороо улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна. 

Related news