Шинэ оны босгон дээр 70 гаруй хүн төрийн одон медалиар шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-29 17:00:42

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол төрийн тусгаар тогтнол дахин сэргэн мандсаны түүхт 107 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 165 дугаар зарлигаар Дархан-Уул аймгийн Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 71 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.

Уг арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 41, Хөдөлмөрийн хүндэт медалиар 14 хүн тус тус шагнагдаж, энгэрээ мялаалаа.

Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь аймгийн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, болон ИТХ-ын тэргүүлэгчид гардуулан өгөв



Related news