Орхон аймгийн СӨХ–ууд баримтлах бодлоготой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-10 10:42:05
oyuka_hu@yahoo.com

Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулахаар Баян-Өндөр сум бодлогын бичиг баримт боловсруулж байна.

Учир нь иргэд СӨХ-ын талаар байнга гомдол мэдүүлдэг бөгөөд үүнийг зохицуулах “СӨХ-ын баримтлах бодлого”-ыг гаргахаар болжээ. Тиймээс юуны өмнө иргэдийн саналыг авахаар зэхэж байна. Ер нь аль ч орон сууцны СӨХ  “санхүүжилт байхгүй” гэсэн шалтгаанаар асуудалд хайнга ханддаг нь нийтлэг дутагдал. Ялангуяа цэвэрлэгээ, засвар үйлчилгээг тогтмол хийдэггүй, орчны арчлалт муу байдаг нь иргэд, оршин суугчдын дургүйцлийг хүргэдэг. Иймд энэ гомдлыг багасгах, иргэн-СӨХ-ны харилцааг сайжруулах, ажлыг чанаржуулах зорилгоор дээрх ажлыг санаачилсан гэж Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

Related news