2018 оны “Арван тавны Цагдаа”-аар Ахлах ахлагч Ш.Батжаргал тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-18 21:59:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн  "Арван тавны Цагдаа" буюу шилдэг ахлах ахлагчаар Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж буй аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч, замын зохицуулагч Ш.Батжаргал тодорчээ.

УИХ-ын гишүүн, “Түвшин сэтгэл” сангийн үүсгэн байгуулагч Д.Хаянхярваагийн санаачлагаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Ахлах ахлагч нарын дотроос ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилсан ахлагчийг шалгаруулдаг уламжлалтай. Тэрхүү шалгуурт тэнцсэн ахлах ахлагчид "Арван тавны Цагдаа" цом, өргөмжлөл гардуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа шалгаруулжээ.

"Түвшин сэтгэл сан"-гаар дамжуулан шалгаруулдаг тус цом өргөмжлөлийг нэг сая төгрөгийн хамт олгодог аж.

Мөн Цагдаагийн газрын алба хаагчдын дотор шинээр мэндэлсэн 16 хүүхдэд 100.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг бэлэглэлээ.

Иргэдийнхээ амар, тайван, аюлгүй байлгах үүднээс цаг наргүй ажиллаж буй цагдаагийн ахлах ахлагч нарын оны шилдэг тодорч ийнхүү цом мөнгөн шагналын эзэн болов.


Related news