“Ган Үзэг-2018” шинэ жилийн цэнгүүн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар
зөвлөл өнгөрсөн баасан гарагт оны шилдэг сэтгүүлч тодруулах, шилдэг тэргүүний хэвлэл мэдээллийн ажилтныг тодруулдаг “Ган
Үзэг” шинэ жилийн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Хамгийн өргөн дэлгэр болдог шинэ оноо угтах торгон мөчид
улиран өнгөрч буй оныхоо алдаа оноог хэлэлцэж тухайн жилдээ сайн ажилласан
салбарын гишүүдээ шагнан урамшуулдаг уламжлалтай.
2018 оны тухайд МСНЭ-ийн Дархан салбарын шилдэг
Сэтгүүлчээр Ж.Золзаяа тодорлоо.Ж.Золзаяа нь хэвлэл мэдээллийн салбарт 13 дахь
жилдээ ажиллаж байгаа аж.
Харин МСНЭ-ийн “Ган үзэг” шагналаар “ЛХА” телевизийн
гадаад мэдээний орчуулагч Ч.Даваасүрэн, “Хэвлэл мэдээллийн Тэргүүний ажилтан”-аар
П.Майцэцэг нар шагнуулжээ.
Түүнчлэн “ЛХА” телевизийн зураглаач Б.Самбуу аймгийн
засаг даргын “Жуух” бичгээр, “Мөнх тэнгэр” студийн сэтгүүлч М.Гүнжилхам аймгийн
“Тэргүүний ажилтан” цол тэмдэгийн эзэд болов.
Дархан-Уул аймгийн Сэтгүүлчдийн салбар зөвлөл нь 2018 онд
хийж хэрэгжүүлсэн ажил ихтэй, гишүүдээ сургалт, зөвлөгөөнд хамруулж мэдлэгээ
нэмэгдүүлэх тал дээр илүүтэй анхаарсан жил байлаа.
Тодруулбал Төвийн бүсийн аймгийн хэвлэл мэдээллийн
ажилтнуудын хамруулсан Сургалт,зөвлөгөөнийг өөрийн аймагтаа зохион зохион
байгуулсан, Хараат бус сэтгүүлзүйн үндэсний форумд 10 төлөөлөгч оролцсон, Монгол-Хятадын
9 дүгээр форум, Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд улсын зөвлөгөөн зэрэгт
амжилттай оролцжээ.
Түүнчлэн Төвийн бүсийн аймгуудын Урлаг, спортын наадамд
амжилттай оролцож дэд байрын эзэд болсон.
Сэтгүүлчзүйн чиглэлээр дан ганц телевиз, сонин мэдээ
нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээс гадна “Хос Дог” уран бүтээлийн нэгдэл, “Мөнх
тэнгэр”студи, “Мон” продакшнууд радио, нэвтрүүлэг, хөрөг, баримтат кино зэрэг
олон чиглэлээр уран бүтээл туурьвисан он болж өндөрлөж байна.