Халхгол чөлөөт бүсийн 500 мянган га-тай холбоотой асуудлыг Цэцэд өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 13:44:11

“Халх гол чөлөөт бүс”-ийн 500 мянган га-тай холбоотой асуудлаар МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Учир нь энэхүү асуудал нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байх магадлалтай аж.

Тодруулбал “Халх гол чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га- гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсугай” гэсэн хоёр дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1: “Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.”, мөн зүйлийн 2: “Ардчилсан ёс шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэглийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 14 дүгээр зүйлийн Монгол Улсын Үндсэн хуулийн 1-д: “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.”,  5 дугаар зүйлийн 4-д: “Төр нь эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүллэн эдийн засгийг зохицуулна.”, 11-дүгээр зүйлийн 1-д “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.” 16 дугаар зүйлийн 2-д “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэснийг тус тус зөрчсөн эсэх асуудлыг магадлан шалгаж, маргаан үүсгэн хянан шийдвэрлэхийг хүсч Цэцэд хандсан байна.

Б.Туяа

 

Related news