Ц.Элбэгдорж “Талцаж хуваагддаг байдлаа өөрчлөх хэрэгтэй”-г онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 17:28:46

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Хөх сувд-2016" мөсний баярын нээлтэнд оролцсоны дараа  Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрт аймгийн  иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр цаг үеийн байдал, улс орны эдийн засаг, төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдээр ард иргэдэд мэдээлэл өгч хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголчууд бид нэг үеэ бодвол зөв тал руугаа өөрчлөгдөж, өөртөө итгэж өөрсдөө хийж бүтээж чаддаг болж байна. Гагцхүү бид илүү их хамтран нэгнийгээ дэмжиж, талцаж хуваагддаг байдлаа өөрчлөх хэрэгтэй” гэдгийг онцлон  сануулж байлаа.

Харин уулзалтанд Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн телевизүүдийг оруулаагүй учраас уулзалтанд ирж амжаагүй, мөсний баярт явсан иргэд төрийн тэргүүнийхээ уулзалтын талаар мэдээлэл авах боломжгүй үлдлээ.

Б.Гантуяа
 

 

Related news