Аргаль, янгирт өвс тавьж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-03 18:03:41

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын бүсэд нутагшиж буй аргаль, янгирт идэш тэжээл тавьж өгсөн байна. Үүнд зориулж аймгийн Засаг дарга улсын нөөцөөс 2 тонн задгай өвс, Гурвансайхан сумын Засаг дарга 30 боодол өвсний дэмжлэг үзүүлжээ.

Өнгөрсөн жил тус цогцолборт газар аргаль, янгирт тавьж өгөхөөр өвсний нөөц бүрдүүлсэн байсан бол өнөө жил төсвийн хүндрэлээс шалтгаалан өвс тэжээл авч чадаагүй байна. Урьд жил бэлдсэн өвсний үлдэгдлийг 12 дугаар сард тараан байршуулсан бөгөөд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас өвс, тэжээл дахин тавих шаардлагатай болж, үүнд нь аймаг, сум орон нутгаас ийнхүү анхаарчээ.  

Тус цогцолборт газрын бүсэд 100 гаруй аргаль, янгир бий.

Т. Отгонтуяа

Related news