Сүхбаатар аймагт энэ сарын 20 хүртэл хүйтний эрч буурахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 16:30:17

Сүхбаатар аймгийн 3-р сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр энэ сарын 20 хүртэл хүйтний эрч нэг их буухгүй, дунд үеэрээ зарим газраар цас орохоор байна.

Харин 3-р сарын 20-ноос хойш тогтмол хугацаанд дулаарах төлөвтэй байна. Цаг уурчийн хэлж байгаагаар 4-р сар гартал цас хайлах хэмжээний дулаарал үүсэхгүй гэж байна.

Харин ойрын өдрүүдэд, ОБЕГ-аас ирүүлсэн мэдээгээр  2016 оны 3-р сарын 2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-р сарын 4-нд ихэнхи нутгаар цас орж салхи 18-20 м/с зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан шуурна гэдэг мэдээллийг өглөө.

Сүхбаатар аймгийн  баруун болон баруун хойд  хэсгээр цас орно. Дээрхи хугацаанд салхины хүч 12-14 м/с хүрч цасан шуургатай байх гэнэ. Цаашид Хүйтний эрч чангарах төлөвтэйг аймгийн Онцгой байдлын газраас малчид, ард иргэдэд анхаарууллаа.

Т. Одончимэг

 

 

 

Related news