Тэжээлийн ургамал түлхүү тариалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр малын тэжээлийн
ургамал өнгөрсөн оныхоос түлхүү тариалсан байна. Аймгийн хэмжээгээр тэжээлийн
ургамал 4411,0 га талбайд тариалж 3596 тонн ургац хураажээ.
Одоогийн байдлаар Орхон, Рашаант суманд мал тэжээлийн
ургамлын ургац хураалт дуусаагүй байна.
- Малын
тэжээлийн ургамал тариалалтыг өмнөх жилийнхээс нэмэгдүүлсэн. Газар тариалангийн
өнжөөж байгаа талбайд зарим суманд ургамлын сэлгэн тариалалт хийх зорилгоор тэжээлийн
ургамал тариалсан. Орхон, Рашаант суманд боосон ногоон тэжээл 6000
төгрөг байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.
М.Батжаргал
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days