Ойрын өдрүүдэд цасан шуургатай байна гэж анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн нийт нутгаар 2016 оны 03 сарын 02-ны өдрөөс 04-ний өдрүүдэд цас орж, салхи 8-13м/с зарим үед 18-20 м/схүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ.
Иймд хүчтэй цас шуургатай үед иргэд жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, малчид малын бэлчээрлэлтэд онцгой анхаарахыг сануулж цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээллийг үндэслэн ажлаа зохицуулахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Тэд ч мөн яаралтай тусламж хэрэгтэй үед бэлэн байдалтай байгаагаа мэдэгдлээ. 3 дугаар сард Булган аймагт агаарын температур олон жилийн дунджаас 1 – 1,5 градусаар дулаан байх боловч хур тунадасны хэмжээ ахиу байх төлөвтэй байгааг ЦУОШГ – аас мэдээллээ.
П.Батням