Шинэ хичээлийн жилийг “Чанарыг сайжруулах-Заах арга зүйн жил” болгон зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын баярын 52 дахь өдрийн баярын хурал Залуучууд театрт болов.
Баярын хурлын эхэнд аймгийн БСУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантулга өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтын тухай мэдээллийг хүргээд, 2018-2019 оны хичээлийн жилийг “Чанарыг сайжруулах-Заах арга зүйн жил” болгон зарлаж байгааг зарласан.
Аймгийн хэмжээнд 2018-2019 оны
хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн ес, нийт 26
сургуульд 20026 сурагч суралцаж байгаа бөгөөд үүнээс нэгдүгээр ангийн хүүхдүүд өмнөх оныхтой
харьцуулбал 301-ээр нэмэгдэж 2343 хүүхэд шинээр элсэн орж, тэдгээрт 1556 багш
ажиллагсад ажиллаж багш нарын баяртай золгож байна.
Сургуулийн өмнөх боловсролын 45
байгууллагад 8503 хүүхэд, 10 их, дээд, Мэргэжлийн сургалтын байгууллагад 6700
оюутан суралцаж, 3300 гаруй багш ажилтан, албан хаагчид ажиллаж буй.
Өсвөр үеийг хүмүүжүүлэх, авъяас билгийг хөгжүүлэх, амьдралын ухааны өргөн
мэдлэг олгох их үйл хэргийг гардан хэрэгжүүлж байгаа багш нарын баярын
өдөрт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат,
Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр
зэрэг аймаг, сумын удирдлагууд, мөн манай аймгаас төрөн гарсан гавьяат багш нар
оролцов.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд ном
унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх, мэдлэгийг
баяжуулах зорилгоор “Ном”, бүх насны хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэх,
хөгжүүлэх, урамшуулан дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор
“Авьяас”, “Багшийн хөгжил”, “Өсвөрийн байгаль хамгаалагч”, “Дарханы иргэд
оюунлаг, авьяаслаг” зэрэг дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэд нь хяналт тавин
ажиллаж байгаа тухай дуулгаж, баярын мэнд хүргэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын
байгууллагуудаас шилдэг багшийг шалгаруулж, алдаршуулсан бөгөөд ажил үйлсээрээ
бусдыгаа хошуучлан ажилласан багш нарыг төрийн дээд одон медаль болон салбарын,
аймаг, сумын шагналуудаар шагнаж урамшууллаа.
Монголын
багш нарын 52, дэлхийн багш нарын 24 өдрөөр Төрийн дээд одон Алтан гадас
одонгоор нэг, засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр
15, Соёлын тэргүүний ажилтан цолоор нэг, боловсролын яамны жуух бичиг болон
аймгийн шагналаар шилдэг тэргүүний багш нар шагнуулав.
Л.Отгонбаатар