Өрх толгойлсон ч сайхан амьдарч буй 8 эмэгтэйг баярлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-29 14:05:31
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн “Залуучууд хөгжлийн төв” Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өрх толгойлсон найман эмэгтэйг баярлуулна.

Эдгээр эмэгтэйчүүдийг гэр хорооллын алслагдсан багаас сонгосон байна.  Тэд хэдий өрх толгойлсон ч нийгэмд үлгэр жишээ үзүүлэхүйц сайхан амьдарч байгаа юм. Энэ нь бусдад үлгэр дуурайлал үзүүлж амьдралаа өөдрөгөөр харах боломжийг бусдад түгээх сайн үр дагавартай гэж зохион байгуулагчид нь онцолж байна.

Орхон аймагт 2014 оны байдлаар 47260 эмэгтэй бий гэсэн тоо гарч байжээ. Эдгээрийн 16826 нь  ажил эрхэлдэг, 2907 нь өрх толгойлсон, 1052 нь ажил идэвхтэй хайдаг бол 1543 нь хөгжлийн бэрхшээлтэй ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Related news