Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд Дорнод аймагт чуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬХөдөлмөрийн яамнаас хоёрдугаар сарын 27-28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулж байгаа зүүн бүсийн аймгуудын хөдөлмөр эрхлэлтийн ажилтнуудын чадавхжуулах сургалтад Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 16 төлөөлөгч оролцож байна.
Чадавхжуулах сургалтаар 2015 онд Засгийн газраас монгол орон даяар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүн, амжилт бүтээл, алдаа дутагдал зэргийг хэлэлцэж буй бөгөөд 2016 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцаж буй.
Сургалтын төгсгөлд хөдөлмөрийн салбарынхны зүүн бүсийн аварга шалгаруулах спортын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тус сургалтад Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн 90 гаруй төлөөлөгч оролцож байна.
Х.Эрдэнэбулган