Жюу-жицүгийн холбооны онцлох хүнээр тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-27 15:27:25

Дорноговь аймгийн Өргөн сумын  уугуул, тус аймгийн БТСГ-ын дарга О.Болд-Эрдэнэ олон улсын Жюу жицүгийн холбооны сарын онцлох хүнээр тодорчээ.

Тэрээр Монгол Улсад хөгжөөд удаагүй байгаа жюү-жицү бөхөөр эрчимтэй хичээллэсэн бөгөөд энэ  бөхийн спортоор дэлхийн гурван удаагийн аварга болж, жудо, самбо, жюу-жицү бөхийн ОУХМ  цол хүртсэн манай улсын нэртэй тамирчдын нэг юм.

О.Болд-Эрдэнэ Монголын жюу жицүгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашихаас гадна залуус өсвөрийн тамирчдыг энэ  спортод татан оруулах,  хичээллүүлэх  амжилт гаргахад хичээл зүтгэл, хөдөлмөрөө зориулж яваа  залуу спортын зүтгэлтэн аж.

Х.Эрдэнэбулган

Related news