“Ижийдээ илгээх захидал”-ын уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 08:54:16

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа Хүүхдийн Ордоноос жил бүрийн “Мартын 8”-ны өдрийг тохиолдуулан “Ижийдээ илгээх захидал” захидлын уралдааныг зохион байгуулдаг юм.

Тус ордон энэ жилийн хувьд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа ажээ. Тус уралдаан энэ удаа бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангиллаар явагдах гэнэ. Ирэх сарын нэгний өдөр “Мөнгөн хараа” ДБЧ-ийн байранд шалгаруулалтаа зохион байгуулах ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news