АНУ, БНХАУ дээд хэмжээний уулзалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-16 15:11:27

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ирэх долоо хоногт дээд хэмжээний уулзалт хийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болон анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Сигийн айлчлалын төлөвлөгөөний талаар БНХАУ-ын ГХЯ-ны албаны хүмүүс өнөөдөр зарлалаа. Тэдний мэдэгдсэнээр, Си Зиньпин энэ сарын 22-25-нд АНУ-д төрийн айлчлал хийгээд, 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох хүртлээ Нью-Йорк хотод байх аж.

Ерөнхийлөгч Обама есдүгээр сарын 25-нд Си Зиньпинийг хүлээн авч уулзана гэж Цагаан ордон өчигдөр мэдэгдсэн юм.

Хоёр улсын удирдагчид өнгөрсөн 11 дүгээр сараас хойш уулзаагүй байгаа юм. БНХАУ-ын дарга хамгийн сүүлд 2013 оны зургадугаар сард АНУ-д айлчилсан билээ.

Г.Доржханд

 

Related news
Comments