92 мянган иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 07:27:28

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрүүл мэнд таны гарт” нээлттэй  өдөрлөгийг  10 хоногийн  хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Тус үйл  ажиллагаанд  290 төрийн  болон  төрийн  бус  байгууллага хамтран ажиллаж,  давхардсан  тоогоор 92781 иргэнд нийгмийн  эрүүл мэндийн болон  эмнэлгийн  тусламж  үйлчилгээг  хүргэж,  төрийн болон хувийн  хэвшлийн 123 эрүүл мэндийн  байгууллагуудын 1521 эмнэлгийн  ажилтан,  албан  хаагчид  гардан  зохион  байгуулж  идэвхи санаачлагатай  оролцжээ.

Нийгмийн  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээг 48029 иргэнд  хүргэж иргэдийн  эрүүл  мэндийн  боловсрол  олгох  мэдлэг,  хандлагыг  дээшлүүлж  гарын  авлага,  зөвлөмжөөр  хангаж  ажилласан  байна. Мөн эрүүл  мэндийн  үйлчилгээг давхардсан  тоогоор   25758 иргэдэд  үзүүлж ажилласнаас   нарийн  мэргэжлийн  үзлэгт 8255,  тойргын  сумдын  2023 иргэнд, отор  нүүдлээр  яваа 1358 иргэдэд  тусламж  үйлчилгээ  үзүүлж амжилттай үр дүнтэй ажилласныг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн онцолж байлаа.

Б.Гантуяа

 

Related news