Монгол Улс 36 мянга 159 тонн улаанбуудай импортолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улс энэ сарын 18-ны байдлаар 36 мянга 159 тонн улаанбуудай, 6400 тонн улаанбуудайн гурил импортолсон талаар ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Амаржаргал мэдээллээ.
Стратегийн хүнсэнд тооцогддог улаанбуудай, гурилын импортыг нэмэх хүсэлтийг дотоодын хүнсний чиглэлийн үйлдвэрүүд гаргасан бөгөөд энэ дагуу Засгийн газар хэлэлцэж, 2016 онд импортын гурилын хэмжээг энэ онд 40 мянга 300 тонн байхаар тогтоосон. ХХААЯ-наас 65 аж ахуйн нэгжид гурил ипортлох зөвшөөрөл олгосон бөгөөд он гарснаас хойш 27 аж ахуйн нэгж 6400 тонн улаанбуудайн гурил импортолсон байна.
Харин улаанбуудайг 125 мянган тонныг импортлохоор тогтоосон бөгөөд одоогоор 22 аж ахуйн нэгж 91 мянга 600 тонныг импортлох зөвшөөрөл авсан байна. Он гарснаас хойш 7 аж ахуйн нэгж 36 мянга 159 тонныг импортолжээ.
Ч.Ариунболд