Завханд огцом хүйтэрч шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:44:08

Энэ сарын 20-21, 24-25-ны өдрүүдэд Завхан аймгийн ихэнх нутгаар цас орж, явган цасан шуурга шуурч, хүйтрэхийг аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Тодруулбал энэ сарын 20-21-ний шөнө ихэнх нутгаар, 21-нд нутгийн хойд болон төв Хангайн уулсаар, 22-нд зарим газраар, 22-23-ны шөнө нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 23-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд нутгйин хойд хэсгээр цас орж, явган цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 20-21-нд говь талын нутгаар 12-14 м/с, хүртэл ширүүснэ. 21, 23-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. Мөн Буянт голын хөндий болон Цэцэн-Уул сумдын нутгаар шөнөдөө 46-51 градус хүйтэн, өдөртөө 29-34 градус хүйтэн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 36-41 градус хүйтэн, өдөртөө 20-25 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Тиймээс малчид тээвэрчдийг холын замд гарахдаа анхаарал болгоомжтой явж замын бэлтгэл сайн хангахыг анхааруулж байна.

Б.Мягмарсүрэн

Related news