Хүүхдүүдэд кальцийн бэлдмэл бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 11:21:47

"Лак лайф Их монгол" компанийн Дорнод дахь салбарын зүгээс аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулан нэмэлт кальцийг үнэгүй бэлэглэлээ.

Хүйтний улиралд хүүхдэд кальци дутагдсанаас дархлаа суларч элдэв төрлийн өвчинд өртөмтгий болдог. Ингэснээс ханиад томуу, амьсгалын замын өмчлөл ихэсдэг талтай. Хэрэгтэй цагт нийгмийн хариуцлагаа ухамсарлаж дээрх үйл ажиллагааг явуулсан тус компанийн хамт олонд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдлагууд талархснаа илэрхийлж байлаа.

Б.Туяа

Related news