Уран бүтээлчид хандивын тоглолт санаачилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонгол Үндэсний бүжгийн гайхамшгийг үзэгчиддээ мэдрүүлэх нэгэн тоглолтыг Төв Халхын дуулалт жүжгийн театрын бүжигчид энэ сарын 21- 22 өдөр товлосон байна. “Монгол бүжгийн гайхамшиг” хэмээн нэрлэсэн энэ тоглолтынхоо орлогыг тэд театрын ерөнхий найруулагч Д. Доржсүрэнгийн эмчилгээний зардалд зориулах юм байна.
Д. Доржсүрэн нь хөдөөгийн соёл урлагийн салбарт тасралтгүй 30 шахам ажилласан уран бүтээлч бөгөөд сүүлийн таван жилд Төв халхын дуулалт жүжгийн театрыг удирдан ажиллаж байгаа юм. Тэрээр Монгол, Солонгосын хамтарсан Монгол- Хьюндай” эмнэлэгт яаралттай мэс засал хийлгэхээр болсон бөгөөд эмчилгээний зардалд нэмэрлэхээр хамт олон нь ийнхүү хандивын тоглолт санаачилжээ.
2015 онд тус театрын тайзнаас үзэгчдэд хүрсэн шилдэг бүтээлүүдээс тоглолт бүрдэнэ. Монгол Үндэсний бүжиг голлосон онцлог тоглолт байна гэдгийг уран бүтээлчид тодотгож байна.
Дундговь Т. Отгонтуяа